Sunday, February 28, 2010

Setgel sudlaliin tuuh

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6 зуунаас - 19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г. Эббингаузын хэлсэнчилэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. ...Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай. Доорхи ангилал нь дэлхийн болон улс орнуудын /тухайлбал оросын/ сэтгэл судлалын хөгжлийг он дарааллаар нь үечилсэн үечлэлүүдийн нэг хувилбар юм. Сэтгэцийн мөн чанарыг үзэх үзэл баримтлалын агуулга өөрчилөгдөх солигдох үйл явцыг шалгуур болгон авсан байна.

Wednesday, February 24, 2010

psychology assignment

this is the first time that im here and trying to write something at the first time.....:) Anyway, have fun with reading the information abt psycology, and ill try to add good infos!



to my teacher and students whos readin this blog:)